МАН: Нүүрсний хулгайг таслан зогсоож, хариуцлага тооцох чиглэлд үр дүн гаргаж ажиллана

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний гэрээг ил болгох, үнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Уул уурхайн биржийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө хэлэлцэн батлахаар бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

 

 

Мөн төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудал УИХ, Засгийн газар анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд МАН бүлгээс нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтарч, тодорхой үр дүн гаргаж ажиллах шаардлага байна гэж үзсэн. Төрийн өмчит компаниудын менежмент, Засаглалыг сайжруулахаар хоёр хуулийн төсөл өргөн барихаар саналаа нэгтгэсэн байна. 

 

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Ч.Хүрэлбаатар "Нэг тэмдэгдлэл, Засгийн газрын 362 дугаар тогтоол, Эрдэнэс тавантолгой дээр Онцгой тогтоох гурван арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улс руу орох валютын нөөцийн нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Бид ямар компани, ямар дүнтэй гэрээ хийсэн бэ гэдгийг ил тод болгоё, нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэх зорилготой байна" гэлээ. 

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар ипотекийн зээлийг хэвийн олгох үүднээс зээл төлөлтийг хойшлуулахгүй байхаар МАН бүлэг санал нэгджээ. Ингэснээр иргэд нэгдүгээр сарын 1-нээс зээлээ хэвийн төлж эхэлнэ

 

П.ГОО

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хулгайч нар өөрсдөддөө хууль батлана:
Төрийн өмчөө л хуювтчилаачээ.тэгвэл хулгай устана.Улсын өмч намчин дарга байхад хэзээч хулгай тасрахгүй.Байсаар л бна.Төр нь гай болохгүй татвараа авдаг бол.Хувийнхан нүүрсээ үнэтэй зарна.Төрийн өмч гэгч эзэнгүй өмчөө л боль.Хувьчилчихвал хулгай улстана.Улсын өмч байхад Мянган гоё хууль журам гаргаад нэмэргүй хулгайлсаар шахсаар дээрэмдсээр л бна.Ээлжлээд л.
2022-11-21