Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
"Нас барж байгаа 10 хүн тутмын НЭГ нь утаа, тоосжилтоос болж амиа алдаж байна"
2022-11-21

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт түүн дотор Ногоон хөгжил буюу байгаль, орчин агаарын бохирдлын талаар амалсан амлалтууд, хоёрдугаар Газрын тухай багц хууль түүний дагалдах хуулиудын талаар сонсож байр сууриа нэгтгэсэн байна.  

 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "МАН агаарын бохирдлыг бууруулна гэж амласан. Улаанбаатар хотын иргэд РМ2/5 бохирдлын хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөж буй төвшнөөс 27 дахин их агаагаар амьсгалж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр хорт PM 2.5 тоосонцор Баянхошуунд 324 буюу АЮУЛТАЙ, Арвайхээр хотод 263 МАШ МУУ, Завхан аймгийн төвд 381 буюу АЮУЛТАЙ хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нас баралтын 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцороос болж амиа алдаж  байгаа гэдэг судалгааг эрдэмтэл гаргажээ.

 

Харамсалтай нь Эрүүл мэндийн яам бусад байгууллагууд бид бүхнийг мэдээлэл авахад зөвхөн өөрсдийнхөө өгөхийг хүссэн тоог өгч, ард түмнийг хуурч байгаа нь эрдэмтдийн гаргасан судалгаа тооцоолол баталж байна. МАН мөрийн хөтөлбөртөө баталгаатай ундны усаар хангана гэж амалсан боловч харамсалтай нь энэ асуудал дээр бодит ажлууд хийгдэхгүй байна.

 

Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 54,3 хувь нь зөөврийн ус хэрэглэж байна. Инженерийн дэд бүтэц, айл өрх рүүгээ ундны цэвэр ус оруулах ажлыг хийгээгүй. Төлөвлөсөн ажилгүй өдрийг аргацаасан байдлаар явж 2,5 жил өнгөрлөө. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн хэмжээ өссөн. Энэ бол шууд утгаараа хавдар элэгний өвчлөл ихэснэ ээ гэсэн үг.  Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтад авсан газар нутгийг 25 хувьд хүргэнэ гэсэн. Тусгай хэрэгцээт газарт эрх мэдэлтнүүд газар авдаг жишиг үргэлжилж байна. Аялал жуулчлалын бүс нутгийн газрыг дарга нар авч байна" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ta naryn ued utaag yanzalj bolokh baikhad ideed khulgailaad duusaa biz dee , pizdanuud
2022-11-21