Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг албадлагаар зохицуулах арга бий
2022-11-21

Өнгөрсөн баасан гарагт нийслэлд ТЭГ зогсолт хийлээ. Үүнээс үүдэн иргэд нийгмийн сүлжээнд ТҮГЖРЭЛИЙН хэмээн албан бус нэртэй Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг "эрэн сурвалжилж эхэлсэн юм. Тэгвэл тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ түгжрэлийг хэрхэн бууруулах талаар байр сууриа илэрхийлсэн байна. 

 

 

Түүний зүгээс "Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн.  Позитив талаасаа эдийн засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн. 

 

Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн 2 арга зам бий. 
Иргэд, албан тушаалтнууд бүгд  сайн дураар идэвх санаачлагатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах; 
тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт /албадлага/ зэрэг захиргааны аргаар зохицуулах.

 


Засгийн газрын гишүүнээр ажилласнаас хойших 2 сарын хугацаанд бодлогоо бид ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх шийдвэр гаргах түвшинд болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан…


Түгжрэлийг бууруулах дунд урт хугацааны үндсэн бодлого нь төвлөрлийг сааруулах нэгдсэн бодлогын хүрээнд, хот төлөвлөлтийг сайн хийж мөрдүүлэх; нийтийн тээврийн парк, зохион байгуулалт, үйлчилгээг шинэчлэх, авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх замын /зорчилт/ хөдөлгөөний ухаалаг зохицуулалт зохион байгуулалтыг бий болгох, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн, соёлыг дээшлүүлэх, түгжрэлийн талаарх олон нийтийн зохистой хандлагын өөрчлөлтийг дэмжих, түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх…


Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой болно. Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юм.


Миний хувьд нийтийн тээвэрт онцгой ач холбогдол өгч байгаа. Хот өөрөө дийлэхээргүй орхигдож... Түгжрэлийн эсрэг гол бодлого, чиглэлээ бид гаргачихсан. Мэдээж судлах зүйлүүд бий. Гол нь Үндэсний хороо ажлаа дөнгөж эхлээд явж бхад бодит үр дүн хаана бна гэх нь өрөөсгөл. Хавар үрээ тариад намар хураахад хугацаа ордог шиг бид хийж буй тодорхой ажлынхаа үр дүнг 1 жилийн дараа харна"  гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
орон нутгийн дугаартай машинуудаас өдөрт ядаж 20,000 төг татвар аваачээ. Тэднүүс УБ-т орж ирж такси хийдэг ш дээ
2022-11-21
Albadlaga baij bolno. Gehdee ter ni uhaalag, shudarga baih yostoi. Jishee shudarga gedeg ni hot dotor bainga yavdaggui, huduu gadaa yavahdaa hergeledeg mashinii tatvar, huraamj hotod udur bur yavdag mashinaas baga baih ni zuitei. Uhaalag gedeg ni ali boloh hunees baga hamaardag IT, hiimel oyun, kamera, RFID zergiig ashiglasan baihiig heleed bgaam
2022-11-21
Энэ сда чадахгүй ээ. Батүүл баатарт нэг өгөөд үз дээ чадахуу ?
2022-11-21
албадлагаар зохицуулахаас өөр арга зам алга
2022-11-21
Зочин:
өнгөрсөн баасан гарагт хотоос гарах хөдөлгөөнийг олигтойхон зохион байгуулсан бол ТЭГ зогсолтын хугацаа багасах л байлаа. Нарны гүүрнийээс урагш чөлөөтэй байхад Нарны гүүрэн дээр ТЭГ зогсолт болоод л.....
2022-11-21