Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны төрсөн өдөр пүрэв гарагт тохионо. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх зарлигийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч анх гаргасан байдаг. Түүнээс хойш Монгол бахархлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.
Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр 256 хүчит бөхийн барилдаан болно.
П.ГОО
Уншиж байна |