Коронавирусийн нөхцөл байдал, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог, хүндрэл, эрэмбэлэлт, эмнэлэг болон гэрт үзүүлэх тусламжийн ялгааны талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Олон улсад ОМИКРОН хувилбарын тохиолдол өндөр хэвээр байна. Манай улсын хувьд энэ долоо хоногт 1192 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR-аар эерэг илрэх хувь 5-5,9 болж нэмэгдсэн байна. Сүүлийн хоёр долоо хоногт шинэ хувилбар болох BQ1.2 хувилбар 30 хувь, BF7 хувилбар найман хувь болтлоо өссөн байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс ЗУРГААН хүн нь эрчимт эмчилгээний тасагт 51 нь биеийн байдал хүнд ангилалтайгаар эмчлэгдэж байна. Мөн 50 хүүхэд эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эмнэл зүйд:
-Хоолой өвдөх
-Хоолой сэрвэгнэх
-Ханиалгах
-Бага зэрэг халуурах
-Ядарч сульдах гэсэн эмнэлзүйн шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна.
Иймд иргэд та бүхэн ДАХИН амны хаалт зүүж, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг энгийн дадал хэвшлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
П.ГОО
Уншиж байна |