Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай дүүргийн эмнэлэг бол ЭХЭМҮТ-д хүргэгдээд байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад "19 хүүхэд хордсон мэдээлэл манай төвд ирсэн. Энэ дагуу манай ХӨСҮТ-өөс Тандалтын баг газар дээр нь ажиллаж байна. Хариу гарахаар албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.
Одоогоор дээрх 19 хүүхдийн дөрөв нь ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтворжсон байна.
П.ГОО
Уншиж байна |