УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлээ.
Түүний зүгээс "Улсын төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлээ батлах гэж байх шиг байна. Ардчилсан намаас Ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ажлын тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Ажлын тав хоног дууссан уу? 2022 оны төсөв биелэгдээгүй. Үүний талаар ярьж байгаа хүн ч алга. Салан баавгайн үлгэр шиг л байна. Өмнө нь ярьсан юмаа хаячихдаг, биелэгдэж байгаа ч юм алга, ард түмний амьдрал сайжирч байгаа ч юм алга. Өдөр хоног өнгөрөөсөн маягтай явах юм бол төсвийн хуулийг хэлэлцэж батлах ямар хэрэг байна. Барилга байшингууд бүгд зогслоо, цалин хөлс өссөнгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Өнөөдөр л гэхэд долларын ханш нэг хоёр төгрөгөөр өссөн байна. Энэ бол "Чингис хаанд Тангуд улс мөхөөгүй" гэдгийг өглөө бүр сануулж байгаарай гэдэг шиг бидний ажил болохгүй байгааг сануулж байгаа гэсэн үг. УИХ дүгнэлт хиймээр байна" гэлээ.
Уншиж байна |