Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
АНУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2022-11-17

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Р.Буанган-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

 

АНУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Элчин сайд Р.Буанганыг хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэв. Тэрбээр АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид бататган бэхжүүлэх, хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурь болон иргэд хоорондын хэлхээ холбоог  нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

 

Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Nicholas Bousquet:
"Cybergenie(@)cyberservices(.)Com" "W/A: +1 (2,5,2)(5,1,2)(0,3,9,1)" Losing Bitcoin due to uncertainties and fraud issues can be life-draining for anyone who has invested in Bitcoin. Unfortunately, that was my situation, many out there are going through such problems also. As Bitcoin is a decentralized currency, tracing it can also be in vain, also there is no central authority or agency to run to for help, making it challenging to recover lost invested Bitcoin. However, there are special recovery services available that specialize in retrieving lost or stolen Bitcoin. These kinds of services require various techniques and intellects to engage with so as to perfect a successful recovery making them human natural resources for those who have fallen victim to scams or technical issues. Cyber Genie Hack Pro, is a team of stolen or lost Bitcoin recovery experts that is non-debatable the best on the internet. If you have ever lost money to scammers, hire Cyber Genie Hack Pro and help yourself from being a fraud victim.
2023-11-16
Зочин:
Дээрэмчин Америк сүүлийн 30 жилд Монголыг минь Ардчилал, хүний эрх гэдэг гоё үгээр хуурч, дэлхийд хосгүй Оюутолгойн ордыг минь дээрэмдлээ, Дэлхийн банк, Олон улсны Валютын сан гэж гоё үгээр хуурч, 0-100 насны хүн бүрийг 30 сая төгрөгийн гадаад өртэй болголоо, залуу үеийг маань ажил хөдөлмөр мэддэггүй, нийгмийн ямар ч баялаг бүтээдэггүй, зөвхөн бусдын бүтээсны цусладаг хувалзнууд болголоо, Прииус унаж хот, хөдөөгүй тэнэдэг, өдөржин шөнөжин гар утас мааждаг болголоо, боловсролгүй, харанхуй бүдүүлэг, шинжлэх ухааны ямар ч ойлголтгүй тас харанхуй болголоо, залуучуудын минь эх орон сэтгэлийг бүрэн устгаж, зөвхөн өөрийн утсан чинээ улаан амиа боддог бэртэгчингүүд болголоо, нам дагагсад, цүнх барисад, авилгалчид болголоо, охид, хүүхнүүдийг маань янханууд болголоо, ер нь ерөнхийд монголчуудыг маань хүн дүрстэй адгуусан амьтад болголоо.... Ер нь монголчууд дээрэмчин Америкаас салсан цагт л өндийх юм байна, хэрвээ энэ хэвээр дээрэмчин Америкийг дагаж далдагнаад байвал Монгол маань мөхөж устах юм байна гэдэг нь тодорхой боллоо!!!
2022-11-19