Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 42.4 хувь нь төрөлхийн, 57.6 хувь нь олдмол шалтгаантай.
Мөн 0-18 насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11.6 мянга нь хараа, 8.4 мянга нь сонсгол, 4.0 мянга нь яриа, 21.0 мянга нь хөдөлгөөн, 20.4 мянга нь сэтгэц, 7.4 мянга нь хавсарсан, 33.3 мянга нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна.
Хөдөлмөрийн насны 88512 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 13 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа бол нийт хүүхдийн 7448 нь боловсролын үйлчилгээнд хамрагддаг аж.
П.ГОО
Уншиж байна |