Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Х.Нямбаатар: Богд ууланд газар олгохгүй байхаар хуульчлах ёстой
2022-11-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлахтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар мэдээлэл өглөө. 

 

 

Тэрбээр "Ерөнхий сайд 2023 оныг Монгол зочлох жил болгож байгаатай холбогдуулж, Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн гол концевц нь аялал жуучлалын урсгалыг нэмэгдүүлэх,  Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа яаж өөрчлөх вэ гэх асуудал юм.  Манай улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нислэгийн давтамж, тийзийн үнэ, визийн хөнгөлөлтийн асуудал байна. Иймээс хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл барьж байна. Хуульд Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтүүлэхээр Засгийн газарт танилцуулсан. 

Мөн энэ хуулийг дагаад Агнуурын тухай хуулийг оруулж ирнэ. Энэ хуулиар аргал, янгир, угалз, шонхор шувууны  агнуурын тоо хэмжээг гаргаж, гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар  бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь түр оператор компаниуд дуудлага худалдаад оролцох замаар авч аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх чиглэлд хуулийн төслийг боловсруулж байна" гэлээ. 

 

Х.Нямбаатар сайдын зүгээс мэдээллийн үеэр "Цаашид Богд ууланд газар олгохгүй байхаар хуульчлах бодолтой байдаг хүмүүсийн нэг. Өмнөх БОАЖ-ын сайдын алдаа завхрал Богд-Уулын хэдэн амыг ОТОГ байдлаар хаус хороолол болгоод дуусгасан. Үүнээс үүдэн дэд бүтэц, сургууль гээд маш олон асуудал Улаанбаатар хотын захиргааны асуудал болоод үлдчихсэн. Цаашид бид газар олголт хийхгүйгээр Богд уулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах ёстой гэсэн саналыг манай яамнаас БОАЖЯ-нд санал хүргүүлсэн" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Богд уулын ам тэр чигтээ л улс төрч нэртэй хулгайчдын газар болоо биздээ. Одоо бас жаахан газар үлдсэн бол бас л аялал жуулчлалын нэрээр өөрсдөө авахаар хуульчлах юм байна л даа.
2022-11-17
Халх:
Энэ попрогч Нямбаатар бас л тэгэх ёстой ингэх ёстой гээд л попров.Тэгчихсэн юм ингэчихсэн юм хуульчилсан юм нь байдаггүй л биздээ.
2022-11-17
zochin:
gazar duussan
2022-11-17
Битгий худ худ попроод бай.Сайхан харагдахгүй л байна.Богд ууланд олгох сул чөлөөтэй газар үлдсэн юм уу?ТВ камерт Хүрэлсүх Амарсайхан 2 шиг газрын загнаж сүржигнэж дүрээ үлдээхгүй юү?
2022-11-16
irgen:
darga nar bayachyyd ta nar avtsgaasan, yadyys borchyyd uye ydmaaraa hooson bai gesen ug u
2022-11-16
irgen:
iim ytgagui hyyramch dur esgetsgeeh gej de,hyyli bysaar avsangyydaa yaah gee vee hyivaldaad unguruh yum y
2022-11-16
Zochin:
Газар олгоод л явах нь зөв дөө, Хулгайгаар авч илэж замбраагүй балгас бартснаас зөв төлөвлөөд дуудлага худалдаагаар зараад мөнгөөр нь иргэдэд орон сууц барих нь зөв
2022-11-16
Зөв дэмжиж б айна богд уул гэж ёстой аймаар болж дээ
2022-11-16