Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулжээ.
Ерөнхий сайд уг асуудлаарх урьдчилсан саналыг сонсоод Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдыг багтаасан ажлыг байгуулж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүргийг өгсөн байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс оны оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох Цар тахлын хуулийг дахин сунгахгүй буюу дуусгавар болгох байр сууриа илэрхийлсэн байна.
Уг хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч таван удаа сунгасан нь шүүмжлэл дагуулж байгаа юм.
П.ГОО
Уншиж байна |