Төрийн ордонд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албаны ёс тухай хуулийн төслийг би уншиж судалсан. Гэхдээ дэмжихгүй. Зан заншлын асуудлыг хуулиар зохицуулж болох уу гэх асуудал гарч ирж байна. Ес зүй, зан суртахууны асуудлыг хуульчихвал хэрэгжихгүй. Цаас үйлдвэрлэх л нөхцөл байдал үүснэ. Иймээс хууль санаачлагчид үүнийг тодорхой болгох ёстой. Төрийн албан хаагчдын зан суртахууны асуудалд шийдэл хэрэгтэй. Гэхдээ сахилга хариуцлагаас гадна төрийн албан хаагчдад үзүүлэх дэмжлэг, нийгмийн асуудлыг цогцоор оруулж ирэх ёстой. Лоозонгийн шинж чанартай хууль батлаад нэмэргүй.
Өнөөдөр төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг яах юм бэ? Төрийн албаны шатлан дэвших зарчим чинь хэрэгжихгүй байна. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын зарчим алдагдаад утгаа алдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага, Засгийн газрын түвшинд дэвшин ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулахад тухайн томилогдох хүнд зориулсан үйл явц л болж байна. Үүнд ТАЗ ямар дүгнэлт хийж байна. Эхлээд төрийн албаны хуулиа хэрэгжүүлэх асуудлаа эхэлж ярьмаар байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уншиж байна |