Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
-
Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
-
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаар мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ