Эрээн хотын Шуурхай штабаас гарсан мэдээллээр хотын нийт 61729 иргэнээс 5 дахь удаагийн PCR шинжилгээ авчээ. Өчигдрийн байдлаар тусгаарлалтад буй иргэдээс шинээр 3 шинж тэмдэггүй тохиолдол илэрч нийт халдварын 34 тохиолдол бүртгэгдсэн ба өндөр эрсдэлтэй 16 бүс байгаа аж.
Тусгаарлалтын бус газраас халдвар илрээгүй 3 хоносон тул хөл хорионы дэглэмийг 15-ны өдрийн 0 цагаас эхлэн хэсэгчлэн сулруулж хот доторх зорчих хөдөлгөөнийг нээсэн байна. Улмаар бага эрсдэлтэй бүсэд цар тахлын дэглэмийг баримталж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, үсчин, хоолны газар зэрэг үйлчилгээний газруудыг түр хугацаагаар нээхгүй байх, сургуулийг үргэлжлүүлэн цахимаар хичээллүүлэх, хотоос гарах иргэд зөвшөөрөл авах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдлөгө болгож байгаа аж.
П.ГОО
Уншиж байна |