Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
АН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2023 оны төсөвт хориг тавих хүсэлт хүргүүллээ
2022-11-15

АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэнд хандаж буй талаараа өнөөдөр /2022.11.15/ мэдээлэл хийлээ. Тус намаас 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сүүлийн зургаан жилд байнга алдагдалтай төсөв баталж байна. Зургаан төслийн өмнөхтэй харьцуулвал  Монгол Улсын төсөв гурав дахин нэмэгджээ. Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй. Харин хоёр дахин уналаа. Өмнө нь гурван хүний нэг нь ядуу байдаг байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу байна. Энэ байдал 2023 онд үргэлжлэх нь тодорхой байна.

 

 

Маш их үрэлгэн төсөв баталлаа. 19 их наяд 50 тэрбум төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв баталлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байна. Хаалга барих, хөшөө босгох төсөв боллоо. Ард түмний амьдралыг сайжруулах, тэтгэвэр, эмч сувилагч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх заалт байхгүй” хэмээн мэдэгдэж,  2023 оны төсөвт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа илэрхийллээ.

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Монгол Улсын төсөв шаардлага хангасан түвшинд батлагдсангүй. Тиймээс энэ төсөвт хориг тавьж, буцаан татуулж, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдалд буусан төсөв болгон батлах нь зүйтэй.

 

 

АН-аас Ерөнхийлөгчид хүргүүлж буй саналд:

 

...Төсвийн зарлага дэндүү данхайж, жил ирэх тусам 20 хувиар өсөж байна. Гэтэл манай улсын эдийн засагт энэ хэмжээний өсөлт гарсангүй. ДНБ 12-14 тэрбум ам.долларт эргэлдэж, төрийн үйлчилгээний чанар сайжирсангүй. Үнэ өсөж, ханш сулрахтай зэрэгцэн иргэдийн амьдрал уруудаж, нэг иргэнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.долларт уяатай 10 жил өнгөрлөө.

 

Төсвийн зарлага 2018 онд 9.6 их наяд байсан бол ирэх жил 20.5 их наяд болж тэлжээ. Урсгал зардал нь 7 их наядаас 15 их наяд төгрөг болж нэмэгдлээ. Урсгал зардал өсөхийн хэрээр төсвийн алдагдал нэмэгдэж, үүнийгээ гадаадын зээлээр хаахаар болж байна хэмээн Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг шаардлаа. 

Shuud.mn
Сонин хачин
Hontsiin shees hontsiin huuhed
2022-11-15
Ta nar dut.
2022-11-15
Энэ нэг элий балай юм болимоор юмаа
2022-11-15