Монголд ирсэн Орос иргэдийн 34 хувь нь байнга оршин суух төлөвлөгөөтэй байна

img

МҮХАҮТ-аас манай улсад ирсэн ОХУ-ын жуулчдад тулгарч буй бэрхшээл болон дэмжлэгийг тодруулах зорилгоор судалгаа хийжээ.   Судалгаанд оролцогчдын 28.8 хувь нь аялал жуулчлалаар,  21.2 хувь нь Орос-Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн, 18.3 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна.

 

 

Эдгээр иргэдийн 34.8 хувь нь Англи хэлээр ярьдаг, ойлгодог,  42.1 хувь нь Монгол хэлийг ямар нэг хэмжээнд ярьж ойлгодог бол 24 хувь нь Монгол хэл мэдэхгүй байна. Судалгаанд оролцсон иргэдийн 97.9 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40.2 хувь нь түрээсийн байранд, 39.8 хувь нь зочид буудалд, 15.5 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байна гэжээ.

 

Цаашид Монгол улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад 28.3 хувь нь нэг сараас дээш хугацаанд, 28.3 хувь нь Монгол улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа бол 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ.

 

Иргэдийн 82.6 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Монгол улсад банкны данс нээлгэн карт авах, гүйлгээ хийхэд бэрхшээлтэй байна гэсэн байна.

Эх сурвалж: МҮХАҮТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Aжил хийлгээд сарын 600 000 төг өгвөл ёстой мэл гайхах байх даа. ха ха
2022-11-15
Orosuud zalhuu, arhichin, agsan, ayagyi bol har tamhi heregledeg. Er ni manai irgeded muu noloo yzyylnee. Erthen shig l yavaasai
2022-11-15
Амыг нь асуу:
Путиныг дэмждэг, түрэмгий дайныг дэмждэг хүнийг хөөж гаргах ёстой шүү
2022-11-15
Тавтай морилно уу
2022-11-15