Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Г.Тэмүүлэн: Улсын төсвөөр хийх бүтээн байгуулалтыг 5-10 жилээр сунжруулахгүй
2022-11-15

Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг УИХ батлаад буй. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр /2022.11.15/ мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Нийгэм эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх 2023 онд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан УИХ улсын төсвийг хэд хэдэн бодлогыг баримталсан.

 

  1. Тэвчиж болох зардлуудыг бууруулсан. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, тэнцлийг сайжруулна.

  2. Хэмнэсэн зардлаар нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталсан. Тухайлбал, эрчим хүчний тарифийн хөнгөлөлт эдлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн.

  3. Хүүхэд хамгаалах, эрүүл мэндтэй холбоотой үндэний хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн.

  4. Хүнсний хувьсгал, Тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн.

 

Үүнээс гадна төсвийн реформын эхлэлийг тавьсан. 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудад хэд хэдэн эрхзүйн шинэчлэлийг баталсан.

 

  1. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр УИХ-ын тогтоолыг баталсан. Цаашид төрийн өмчит компаниудын бүхий л мэдээлэл СЗХ-ноос гаргах нэгдсэн мэдүүлгийн цахим системд бүртгэгдэнэ. Энэ системийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан ажиллуулж, төрийн өмчит компани, ХК-иудын мэдээллийг олон нийтэд ил болгоно.

  2. Нүүрсний олборлолт, тээвэр, гэрээ ил тод бус байдаг. Уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниуд ашигт малтмалыг олборлохоос эхлээд тээвэрлэж экспортод гаргах хүртэлх бүх шатад хамааралтай гэрээнүүдийг татварын цахим төлбөрийн системээр бүртгүүлж, тогтолцоог бүрдүүлэх тогтоолыг УИХ-аас гаргасан.

  3. Барилгын салбар, хувийн хэвшлийг хамгаалах хэд хэдэн заалт орсон. Засгийн газар, төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулинд оруулсан. Улсын төсвөөр хийгдэх бүтээн  байгуулалтыг гурван жилийн хугацаанд дуусгах ёстой. 5-10 жил үргэлжилж, төсвийг нь олон хувааж тавьдаг буруу жишгийг халах заалтыг төсвийн хуульд оруулсан.

  4. Улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд дахин давтагдахгүй код өгч, хяналтын системтэй уялдуулна.

  5. Төсвийн сахилга бат, хариулагыг дээшлүүлэх үүднээс Төсвийн тогтвортой байдлыг хуулийг мөрдөж, төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойр өөрчилдөггүй байх эрхзүйн шинэчлэлийг эхлүүлж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн хуультай хамтад нь хэлэлцүүлдгийг болиулж байна.

 

Энэ удаагийн төсвийн хүрээнд нэг талдаа төсвийн алдагдал, тэнцлийг бууруулах баримталсан бол нөгөө талдаа төсвийн сахилга бат, хариуцлага, олон нийтийн оролцоог сайжруулах эрхзүйн реформын эхлэлийг тавилаа. Төсвийн реформын хуулиудыг УИХ 12 дугаар сараас хэлэлцэж эхэлнэ" гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
эх нь (эцэг) булингартай бол адаг нь булингартай
2022-11-15
Hurelsukhiin mod bish malaa. Cham shig novshnuud l mod tarina gej uhuulj honzognoj baigaa
2022-11-15
үе удмаараа шоронд байх ёстой монголыг тоносон хулгайч ганзориг тэмүүлэн нар үхэж далд ор
2022-11-15
Үхсэний чинь тэрбум мод вэ. Хүрэлсүхийн моднууд нь үхээд дууслаа. Газарт мөнгө булахаа боль.
2022-11-15
Hurelsukhiin mod bish malaa. Cham shig novshnuud l mod tarina gej uhuulj honzognoj baigaa
Зочин:
Ганзориг хулгайчийн хүү бас ,,,
2022-11-15
fzdaaa:
HOGIIN tailbar.....nobciin tosob
2022-11-15