С.Одонтуяа: Дарханы замын ажил эхэлснээс хойш 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн байна

img

Ардчилсан намын бүлэг хуваарийн дагуу  хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. 

 

 

Тус намын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагт МАН-ын 2020 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалтыг сануулах акцыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эрх баригч хүчин 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Засаглалын хувьд хэрхэн хөгжих тухай ямар заалтыг тусгасан, хэрхэн хэрэгжиж байгаа талаар авч хэлэлцсэн байна. Мөн Засгийн газарт албан шаардлага хүргүүлэхээр байр сууриа нэгтгэжээ.

 

 

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамжин хязгаарлагдаж байна. Үүн дээр нэмэгдээд ТӨК-иудын борлуулалтын орлого 55 их наяд болсон. Ингэснээр МУ асар их төржсөн улс болж байна. Үүний цаана авлига хээл хахуулийн асуудал гарч байна. Энэ удаад нүүрсний хэрэгтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Зүйл заалт бүрээр намын бүлэг саналаа нэтгэсэн" гэлээ. 

 

Мөн өнөөдрийн мэдээллийн үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барилгын ажил эхэлснээс хойш 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн гэсэн тоо баримт байгааг С.Одонтуяа гишүүн мэдээллээ. Түүний зүгээс энэ мэдээлэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээний асуудал учраас байнга сануулах шаардлагтайг онцоллоо. 

 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халтар тэргүүтэй хэсэг нөхдөд хариуцлага тооц
2022-11-15
taanar uursduu yu hiij baiguuslnaa ehleed neg yarichih heregtei, baahan samurai chingis bond gargaj huvaaj idchiheed odoo ter uriig chin uls tatvar tulugchidiin munguuruu tuluh geed diilehgui dampuurah geed baina ?
2022-11-15
Иргэд бид ийм л хүмүүсийг өөрсдөө сонгож байна шдээ
2022-11-14
зочин:
АН 4 ЖИЛД 3500 ЗМ ЗАМ БАЬЖ БАЙЛАА.МАН 5 ЖИЛД 204 КМ ЗАМЫН ТАЛЫГ ЁСТОЙ АРАЙ ХИЙЖ ДУУСГАВ.АН УЛАА ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЭД БОНД БОСГООД БАНКИНД ХИЙЧИХСЭН ЧИНЬ ӨЛӨН МАНгар Мангарууд хуваагаад идчихэв.
2022-11-14
Ternees umnu zunduu hun amia alddag baisan. Bugd ter ajlaas bolson gevel tereh shig hudlaa yum baihgui. dor hayaj 50 huvi ni huvi hunees hamaaraltai osluud
2022-11-14
Иргэн:
манай иргэдийн хувийн хариуцлагатай бас холбоотой Төр бүхнийг хариуцана гэдэг асуудал тулгадаг бдлаа бодолцох хэрэгтэй АН юу хийснээ боддоо Ямар томоохон бүтээн блалт хийв баасан баасаа ах намаараа цэвэрлүүлж дайрч доромжлохоос өөр зүйлгүй Доторхи хэрүүлээ намжаажих Бонд гаргаж өрөнд бариулчиххд
2022-11-14