Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цахим залиланд 35-аас дээш насныхан ӨРТӨЖ байна
2022-11-14

Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, МБХ-ноос хамтарсан хэвлэлийн бага хурал хийж байна. 

 

 

Мэдээллийн эхэнд цахим залилантай холбоотой тоон мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн байдлаар залилах гэмт хэргийн 88,2 хувийг цахим залилангийн хэрэг эзэлж байна. Манай улсын интернет хэрэглэгчдийн тоо 3,2 сая, фэйсбүүк хэрэглэгчдийн тоо давхацсан тоогоор 2,8 саяд хүрчээ. Ард иргэдийн цахим хэрэглээ өссөнтэй холбоотойгоор цахим залилангийн хэрэг өссөн дүнтэй гарчээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас 818,7 тэрбум төгрөгийг хохирол учирсан байна. Үүнээс 799,3 тэрбум төгрөгийн хохирлын мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

 

Иймээс энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж ЦЕГ, Монголбанк, МБХ хамтран өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд "БҮҮ ШИЛЖҮҮЛ" гэх аяныг зохион байгуулахаар болжээ. Цахим залиланд тухайн хохирогч гар утсандаа ирсэн нууц үгээ бусдад шилжүүлж фэйсбүүк хаягаа алдсанаас өртөж байна. Улмаар тухайн фэйсбүүк хаягнаас нь гэр бүл найз нөхөд нь бичиж байгаа юм шиг бичээд мөнгө залилдаг байна. Мөн урьдчилгаа төлбөр нэрээр бусдад мөнгө шилжүүлж залилуулах гэсэн хоёр түгээмэл тохиолдлууд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь 35-аас дээш насныхан байгаа аж. Энэ насны иргэдийн хувьд цахим аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд мэдээлэл муутай байгааг онцоллоо. 

 

Түүнчлэн гэмт этгээдүүд хөдөө орон нутаг руу энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр төлөвлөж байна. Өмнө нь мессеж бичиж нууц үгийг нь аваад залилдаг байсан бол сүүлийн үед хуурамч дуудлага хийж "Банкнаас ярьж байна. Нууц дугаарыг нь сэргээх гэж байна" гэх мэтээр залилан хийж байгааг иргэдэд анхаарууллаа. 

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин