Эрх баригчид зурагтаар гоё сайхныг ярьдаг ч иргэдийн хөргөгч хоосон байна

img

УИХ дахь АН-ын бүлэг 2023 оны төсвийг батлах санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдээд байна. Үүний шалтгаанаа тайлбарлаж, АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /2022.11.11/  мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-аас алдагдалгүй төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Төсвийн алдагдлыг дагаад төр улам данхайж, иргэд, бизнесүүдэд мөнгө очихгүй. Төсвийн алдагдал өр, зээлээр нөхөгддөг.

Эрх баригчид зурагтаар ард түмний амьдрал сайхан байгаа, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, улсаараа удахгүй сайхан болно гэж ярьдаг. Харин хоосон хөргөгч бол ард иргэдийн бодит байдал. Ажилгүйдэл нэмэгдсэн, орлого хомстсон. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж үздэг байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болоод байна.

Монгол Улс 2023 онд дампуурах бодит эрсдэлтэй гэсээр байхад ийм өндөр хэмжээний алдагдалтай төсөв баталж байгааг бид эсэргүүцэж байна. Эрх баригчдын төсөв санхүү, эдийн засгийн бодлого буруудаж, улсаа дампууруулж, иргэдээ ядуурал руу түлхэж байна. Энэ бодлогоо зогсоож, өөрчлөхийг АН-ын бүлэг шаардаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Төсвийг алдагдалтай батлахаар бидэнд

  1. Гадаад өрөө төлөх боломжгүй болно
  2. Инфляци улам нэмэгдэнэ
  3. Бизнесүүд хумигдах эрсдэл үүснэ.

Маш их хэмнэлт хийж байгаа нэртэй ч нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал нь 480 тэрбумаар, томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгдэж байна. Хэмнэлт хаана байна вэ? Төсвийн урсгал зардал нийтдээ 15 их наяд төгрөг гэдэг бол түүхэнд байгаагүй өндөр зардал болж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ахмад:
30н жил буруу замаар явсан...ахмад үe ийм нийгэм бзтээсэныхээ шанг хүртэж байгаа!!!!!
2022-11-13
ахмад:
ЮУН ШИЛЖИЛТИЙН ҮE ВЭ...30 Н ЖИЛ ТОГТОЛЦОО БУРУУ БАЙСАН...АХМАД ҮE ИЙМ НИЙГЭМ БАЙГУУЛСАНЫХАА ШАНГ ХҮРТЭЖ БАЙГАА ЮМ...
2022-11-13
зочин:
Ямарч нам гарсан 2030 он хүртэл өөдлөхгүй. Шилжилтйн үе нь удаан байгаа нь асуудал болсон. Энэ нийгэмд ядуучууд байдаг юм байна. Уг нь ахмадуудаа эхлээд харах байсан юм. Одоо 10 жилээ 20 жил болгосон шинэ тэтгэвэрт гарч ирээд гомдол ярина.Одоо. гарах гэж байгаа нь 5.7 жил яриад завхарууллаа.30.40 жил ажилчихаад одооныхоос бага авч байгаа ахмадууд нүд аниад дуусч байгаа байх аа. Бодит байдал иймэрхүү. Ахмадын холбоо унтсаар. Тэд л жагсааж баймаар.
2022-11-11

Дотор нь ганц нэг юм харагдаад байх юм.
2022-11-11