Нийтийн байр шатаж, нэг хүн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 54 настай иргэн Э өртөж нас баржээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |