Чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр чуулганы худалдаанаар хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах хуваарьтай байгаа.
Тодруулбал, өнөөдөр Монгол Улсын төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн 110 хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батална. Мөн ·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх юм.
Яг одоо хууль тогтоолын төслүүдийг батлах санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Ирэх оны төсөв болон төсөв дагасан хууль тогтоолын төслийг батлах үйл ажиллагаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Уншиж байна |