УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл горим санал гаргалаа.
Түүний зүгээс "Өнөөдөр 2023 оны төсөл батлагдана. Энэ бол асар чухал бодлогын баримт бичиг. Гэвч ирэх оны төсвийн төсөл нь гадаад дотоод эрсдэлд тодорхойгүйгээс гадна сөрөг байж болох нөхцөл байдлыг тооцоолоогүй, үл тоосон, улс орныг дампууралд хүргэх үүд хаалгыг нээж өгсөн, ард иргэдийг ядуурал руу түлхсэн байна. Иймээс энэ удаагийн төсөв батлах санал хураалтын үйл ажиллагаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдлээ.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батална гэж заасан. Өөрөөр хэлбэл 39-ээс дээш гишүүд дэмжиж байж хуулиад эцэслэн батлагдана" хэмээлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Уншиж байна |