Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Энэ жил 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2022-11-10

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

 


Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.


Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг дурдлаа.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд  хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Тухайлбал, тэжээлийн нөөц бүрдүүлэлт Баян-Өлгий, Архангай аймагт 50 орчим, бусдад нь 50-аас доош хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт өвсний нөөц бүрдүүлэлт 50 хувьд хүрсэнгүй. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй” гэлээ.

 


Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Shuud.mn
Сонин хачин