Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Эрээн хотын КОНСУЛ: Гаалийн баталгаат хашаа руу ААН-үүдийн төлөөлөгчдийг нэвтрэхийг хориглолоо
2022-11-10

Эрээн хотод суугаа Консулын газраас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл гаргасан байна. 

 

 

Тус мэдээлэлд коронавируст халдварын ХОЁР тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Эрээн хотын Шуурхай штабаас холбогдох арга хэмжээг авч эхэлсэн талаар дурьдсан байна. Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахаар зорилгоор 10-12-ны өдрүүдэд Эрээн хотын хөдөлгөөнийг хязгаарлаж, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэр гаргажээ. Улмаар тус хугацаанд хотоос гарах зайлшгүй шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор 2 удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх шаардлагыг тавьж, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлжээ. 

 

Мөн улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААН-үүдийн төлөөлөгчдийн хөдөлгөөнийг тус хугацаанд хоригложээ.
 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин