Төрийн ордны барилгад цууралт үүссэн байгааг Ц.Цогтгэрэл нийгмийн сүлжээндээ мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан 4000 шахам барилга бий. Үүний нэг нь Төрийн ордны барилга юм.
Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ.
Уншиж байна |