Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Б.Пүрэвдорж: Монголын ахмадууд төрдөө хүндэтгэлтэй ханддагийг харуулсан цуглаан болсон
2022-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуудал нэмэх горимын санал гаргаж, үг хэллээ.

 

Тэрбээр “Тэтгэврийг 7 биш 5 тогтоо гэсэн жагсаал хийж, УИХ-ын гишүүд оролцлоо. Энэ жагсаалын дараа олон гишүүд хамтдаа байгаагаа илэрхийллээ. Зарим нь ахмадуудыг ашиглалаа гэж тоомжиргүй хандаж байна.

 

 

Маш сайхан жагсаал болж, Монголын ард түмэн төрдөө хүндэтгэлтэй ханддагийг харуулсан. Монголын ахмадууд төрдөө итгэж, хамгийн сайн сайхан зүйлийг бидний төлөө хийнэ гэж найддаг хүмүүсийн цуглаан болсон.

 

Хэрвээ ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол Баянхонгор аймгаас эхлээд жагсаал зохион байгуулна. Энэ хуулийг батлуулахын төлөө эцсээ хүртэл явна.

 

Монголын түүхэнд анх удаа хууль батлуулахын төлөө, хамгийн соёлтой, сайн сайхныг хүссэн жагсаал болсон. Тэтгэвэрт гарсан настай хүмүүс тэтгэвэр амьдралд хүрэхгүй байгааг ярьж байна. Ирэх жилийн төсөв баталж байгаа энэ үед иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх онцгой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. УИХ-ын даргаас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг хуралдааныг тов дараалалд оруулж өгөөч гэж хүсэж байна" гэсэн санал гаргалаа. 

Shuud.mn
Сонин хачин
Өнөө дуугаа шаа тогоруутай нуураа шаа
2022-11-10
Зөв. МАН хот хөдөөний ахмадуудыг ашиглаж олон сонгуульд ялалт байгуулж бялуугаа хуваацгаасан. Энэ асуудлыг шийдэж чадахгүй юм бол карьер чинь дуусна шүү
2022-11-10