БНХАУ-д "Тэг ковид" бодлого үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус улсын хэд хэдэн хотод коронавируст халдварын улмаас хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж буй.
Тэгвэл өчигдрөөс эхлэн Монгол Улсын импортын гол хэрэглээг хангадаг Эрээн хотод хязгаарлалт тогтоожээ. Учир нь тус хотод коронавируст халдварын хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул энэ сарын 10-12-ны хооронд иргэдээ шинжилгээнд хамруулах юм.
Шинжилгээ хийж дууссаны дараа тус хотод хөл хорио тогтоох эсэх талаар шийдвэр гаргах тухай Эрээн хотын коронавируст халдвараас сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. Одоогоор сургууль, цэцэрлэгүүдийг сургалтын үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна.
П.ГОО
Уншиж байна |