Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд "Монголын нүүр царай болсон Эдийн засгийн хөгжлийн яам хавтан зүүсэн байранд ажиллаж байна" хэмээн гомдоллосон.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас тус яамыг нүүлгэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамны байршлыг Засгийн газрын II байрнаас XI байрны 1-6 давхарт шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх, засвар үйлчилгээ хийх зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгажээ.
П.ГОО