Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслөө өргөн барилаа
2022-11-09

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа “Нөхөн олговор олгох” тухай хуулийн төсөл боловсруулан өнөөдөр (2022.11.09) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас ангижрах, баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах зорилтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-д суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутагт барьж байгуулахаар болсон билээ.

 

Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нийт 270 айл өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал тулгарсан. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу төрөөс эдгээр иргэдэд нэг удаагийн нөхөх олговор зайлшгүй олгох шаардлагатай болж байгааг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

 

 

Тэрбээр үргэлжлүүлэн, өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаад нөлөөний улмаас хүндрэлтэй тулгарсан тул нөхөх олговорыг улсын төсвөөс гаргах боломж хязгаарлагдмал юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ээр шийдвэрлэгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөнөөс эдгээр 270 айл өрхийн иргэдэд олгох нөхөх олговорын асуудлыг шийдвэрлэх боломжтой гээд тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай асуудлыг тодорхой зохицуулсан “Нөхөх олговор олгох тухай” хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

 

 

Хуулийн төсөл батлагдсанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулахад учирч болох сөрөг нөлөөг бууруулах, баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, шинэ ажлын байр бий болж, дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18