Төрийн өмчийн "Элит" рестораныг хувийн ААН-д түрээслүүлнэ

img

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

 

 

Энэ талаар тэрбээр "Энэ байгууллагад Төрийн ордны цайны газар, кофе шопууд, "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр хамаарагдаж,  50 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс дээрх газруудад ААН-үүдийг сонгон шалгаруулалтаар оруулж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. ААН-үүд зөвхөн түрээсээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Мөн улс төрчдийн хамаарал бүхий ААН-үүд оруулж ирэхгүй байх тал дээр анхаарах үүргийг өглөө" гэсэн мэдээллийг өглөө. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Урьд нь тэгээд бүгд жижиг гэлгүй идэж ууж хумсалж байсан гэсэн үг үү?
2022-11-09