Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Х.Нямбаатар: Нүүрсний хэргийн холбогдогчид Ерөнхий сайдын нэр хүндэд халдаж байна
2022-11-09

Иргэн Э.Одбаярт холбогдох эрүүгийн хэрэг өчигдөр анхан шатны шүүхээр шийдэгдэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноогоод буй. Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид янз бүрийн байр суурь илэрхийлж, зарим нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө шийтгүүллээ хэмээн буруутгаж байгаа.

 

 

Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ. Тэрбээр "Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр явж байгаа мэдээлэл Ерөнхий сайдын нэр хүнд, алдар хүндэд халдаж байна.

 

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хилээр бүртгэлгүй нүүрс гаргадаг асуудлыг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. Страто компанийн хамаарал бүхий хүн өчигдөр олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдад хандсан нийтлэлүүд тавьж байна лээ. "Нүүрсний" гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусаж, шүүхэд шилжих байх. Хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий, олон нийт сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" гэв.

 

Мөн тэрбээр "Сүүлийн үед АН-ын дотоод тэмцэл ихэд хурцдаж байх шиг байна. АН-ын даргад нэр дэвшигч, горилогчид Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, гүтгэх, хийгээгүй ажлыг хийсэн болгох үйл ажиллагаа явуулж байгаа"-г нэмж хэллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
бурууг хүнд чихээд хэрэггүй:
МАН 24 онд 100% ялах нь одоо ойлгомжтой болсон, АН чнь тарчихсан, хооронд яс хаяаад дээрээс нь зохион байгуулаад тараачихсан, хуулийн чадамжгүй болгочихсон,
2022-11-10
AN namiinhan bugd shorongiin horigdoluud
2022-11-10
kkkk:
АН гэж бараг байхгүй болгочихсон шү пэ, ШҮҮХТЭЙ, БҮРТГЭЛИЙН ГАЗРУУДТАЙ НИЙЛЭЭД энэ нам үгүй болоод 5.6 жил болж бнаа хоосон намын тухай хэрэггүй дээ,СӨНӨСӨН намийн нэр яриад одоо хэрэггүй дээ,
2022-11-10
Зочин:
Энэ тэнэг юу ярих гээд юу ярьж байгааг ойлгох болов. Сургуульд нойлын ногоон сурагчаас гэрийн даалгавар асуухаар иймэрхүү маягаар ярьдаг л даа.
2022-11-10
Хуц бүгдээрээ зайлаад лаазаа өшиглөцгөөнө дөө удахгүй
2022-11-09