Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог бүрэн халах хүрээнд зарим шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 752 цогцолбор барилга баригдаж байна. Үүний зөвхөн 0,02 хувь цэцэрлэгтэй баригдахаар төлөвлөгдсөн. Иймээс цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр зохицуулалт хийнэ. Тодруулбал, барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилгыг төлөвлөсөн эсэхэд хяналт тавьж, норм дүрмийн хангаж ажиллахтай холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа.
Мөн яамнаас Боловсролын салбар дахь газрын тооллого хийсэн. МУ-д өнөөдөр 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургуулийн 2015 оноос хойш азрын тооллогыг хийхэд нийт газруудын 70-80 хувь нь хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжсэн байна. 12 цэцэрлэг сургуулийн 2,2 га газар, найман их дээд сургуулийн 1,8 га газар хувь хүний тэр дундаа захирлуудын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Хөдөө орон нутгийн сургуулиудын газар ч мөн Гадаадын аялал жуулчлалын компаниудын нэр дээр бүртгэгдсэн тохиолдол гарсан. Нийт сургуулиудын 70-80 хувийнх нь спортын талбайн газар бусдын нэр шилжжээ. Иймээс хууль бусаар үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох шийдвэр гарсан" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |