Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Улсын дээд шүүхийн шүүгчид компанийн захирлын халаасанд орчихсон, намын захиалгаар шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэл байна. Ард түмэн шүүхэд итгэл буурсан. Ардчилсан нийгмийн тулгын гурван чулууны нэг нь хараат бус шүүх. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд нэлээн ажилласан ч үр дүн гарсан гэж үзэхгүй байна. Гурван шүүгчийн анкеттай танилцахад анхан шатны шүүхэд ажиллаж үзээгүй, шийдвэр гаргаж үзээгүй, давж заалдах шатанд магадлан ч гаргаж байгаа хүн ороод ирсэн байна. Их засаг сургуулийг хамт төгссөн хоёр хүн ч байх шиг. Аймгаасаа гарч үзээгүй хүн байна. Нилээн бийлэгжүү нэг гишүүний лобби орсон харагдаад байна. Ард иргэд маань энэ хүмүүсээр хэргээ шийдүүлэх учраас, ард иргэдийн анхаарлын төвд оруулж ярилцах нь зөв. Шүүхийн ерөнхий зөвлөл сайн ажиллаж чадахгүй байна. Энэ хүмүүсийг сонгон шалгаруулж оруулж ирээгүй байна " гэлээ.
Уншиж байна |