Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн хэлсэн үг албан тушаалтай нь яригдах хэмжээнд хүрээд байна. Тэрбээр цахим хуудсаараа "өнгөрсөн жил болсон үйл явдлын яриаг тасалж, утгыг нь гуйвуулан олон нийтэд түгээсэн" гэх тайлбарыг өгөөд буй.
Дэд сайд Б.Болор-Эрдэнээс албан ёсны тайлбар аваагүй байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж байна. Д.Амарбаясгалан сайд "Нэг жилийн өмнө яригдсан яриаг өнөөдөр анхаарлын төвд оруулж, гаргаж ирсэн шалтгааныг харах ёстой. Энэ бол зохион байгуулалттай үйлдэл. Аливаа асуудалд хүн хэлмэгдүүлж болохгүй" гэж өмөөрсөн байр суурь илэрхийллээ.
Дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэх эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.
Б.Хэрлэн