Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно
2022-11-08

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг тогтоосон байна. Эх сурвалжийн мэдээллээр Удирдах зөвлөлөөс Бага хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон байна. 

 

 

Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй:

  • Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох;

  • УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд “Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

  • УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

  • Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;

  • Намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

  • Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;

  • Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох;

  • Намын Их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох:

  • Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох;

  • Намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;

  • Намын шагнал бий болгох, түүнийг олгох журам,батлахад;

  • Намын Их хурлын чөлөө цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно;

  • Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх хариуцлага тооцох журмыг батлах;

  • Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.

  •  

 Намын Бага хурлын гишүүн дараах эрх, үүрэгтэй:

  •  Намын Их хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;

  • НАШБ-д намын ажлын зохион байгуулалтын туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

  •  Бодлогын хороонд ажиллах;

  •  Намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх

  •  Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх.

  •  Харъяалагдах аймаг, нийслэл, дүүргийн  намын хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-т” ирүүлж байх;

  • Намын дүрмийн заалт болон гэмт хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, уг асуудлаар  Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх үүрэгтэй. 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин