Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Газрын тосны үйлдвэртэй болох төлөвлөгөө ЦААСАН ДЭЭР ҮЛДЭХ ҮҮ?
2022-11-08

Бид "Монголчууд Оросуудаас хараат. Москвагийн дүрмийг монголчууд үг дуугүй дагах ёстой” хэмээх хатуу “дүрэмтэй”. Хойд хөршийнхөн ч юун тухай бойкот хийж, шахалт үзүүлдгийг ч андахаа больж. Энэ бол Монголыг монопольчлогч "Роснефть"-ийн аттак. Харин сүүлийн үед бол шатахуун импортлогчдын аттакд ордог болжээ. Үе үеийн засгаас татаас авч бизнесийн бүхий л салбарт хүч үзсэн тэргүүн баячууд болох шатахуун импортлогчдоос хараат бус болох ганц л гарц бий. Энэ бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Гэвч сүр дуулиантай эхэлсэн энэ төсөл өнөөдөр цааснаас цааш яваагүйг эх сурвалжууд мэдээлж байна.

 

 

Тодруулбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрсөн 2018 оны зургадугаар сард тавьж байв. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдээхээр төлөвлөгдсөн. 

 

Гэтэл хоёр жилийн дараа ашиглалтад орох газрын тосны үйлдвэр таг гацсан бололтой. Энэ талаар өчигдөр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Газрын тосны үйлдвэр барина гэдэг амлалт ажил болоогүй. Одоо хүртэл үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээгүй. ТЭЗҮ байхгүй, мухар төмөр замтай, мега төсөл нэрээр өрийг 150 тэрбумаар зузаатгасан" хэмээлээ. Ийнхүү он удаан жилээр яригдсан Газрын тос боловсруулах төлөвлөгөө цаасан дээр үлдэх нь ээ. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан энэ төсөл ирэх сонгуулиас өмнө ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй. Он гарснаас хойш хэд дахин нэмэгдсэн шатахууны үнийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарсан. Гэтэл Монголын эдийн засагт эргэлт авчрах Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахыг яарахгүй байгаа нь ямар учир шалтгаантай вэ? 

 

Үе үеийн эрх баригчид шатахуун импортлогчдын занганд орж газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг хойшлуулсаар ирсэн. Өнөөдөр ч бахь байдгаараа мухар төмөр замтай ТЭЗҮ ч үгүй том амлалт цаасан дээр үлдэх нь ээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Anhnii erunhiilugchiin yed delee tosolj yarigdaj bsn sh dee.uursdiinhuu huisnyydiig bariad zavgyi...uuliin am bvrt
2022-11-08
зочин:
Цогтгэрэлийн ярьж байгаа үнэн. Ардын намынхан Алтанцэцэг хүүхний амаар худал ярьсаар энэ үйлдвэрийг ёстой мянгуужингийн Үлгэр болгосон. Шадар сайд Амарсайхан хэдхэн сарын өмнө ТВ-ээр энэ үйлдвэр 2025 онд ашиглалтанд орох ёстой. Би бид шахаж ажиллаад 2024 оны 4-р улиралд ашиглалтанд оруулна гэж залж байсан. Гэтэл хэд хоногийн өмнө Энэтхэгүүдтэй нэг гэрээнд гарын үсэг зурахдаа 2025 оны 4-р улиралд ашиглалатанд оруулна гээд л бас лзалж байна билээ. Одоо үйлдвэрийнхээ үндсэн хэсгийг барьж эхлээгүй байж ингэж худлаа ярьж хоосон хүлээлт үүсгэж болдог юм уу. 2018 оноос хойш олигтой юм хийгээгүй 5 жил болчихоод сонгууль болохоор 2 жилд барьдаг бол сайхан л байна. Хэрэв баригдахгүй бол МАН сонгуульд орсны хэрэггүй шүү.....
2022-11-08
Uu yamar hogiin medee vee. Unen uu?
2022-11-08