УИХ-аас Ипотекийн зээлийг хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах хувилбарыг боловсруулж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ажлын хэсгийн зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хуучнаар нь явуулахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногт эцэслэнэ. Одоогийн хэлэлцэж байгаа төслөөр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр яригдаж байгаа. Хуучнаар явбал шинээр зээл олгогдохгүй. Асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна" гэсэн юм.
Ипотекийн зээл 2008 оноос эхлэн хэрэгжээд нийтдээ 110 мянган иргэдийг хамруулсан байна.
П.ГОО
.