УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг талаарх танилцуулгыг сонсоно.
Сангийн сайд Б.Жавхлан уг танилцуулгыг хийх үеэрээ "Хөгжлийн банк нь олон улсын банк санхүүгийг байгууллагуудтай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд чанаргүй зээлийн үзүүлэлтийг харьцаа хувиас бага, өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлтийг хувиас их хэмжээнд тус тус ханган ажиллах үүрэг хүлээдэг. Гэтэл чанаргүй зээлийн үзүүлэлтийг харьцаа 55,3 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1,3 хувьд хүрчихсэн байгаа нь банк эмнэлгийн сэхээний орон дээр байгаатай ижил юм. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Хөгжлийн банкны олон улсын банк санхүүгийн байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил үүсэж, эх үүсвэрүүд хуваарьт төлөлтөөс өмнө буцаан дуудагдах эрсдэл үүснэ. Хөгжлийн банкны баталгаатай эх үүсвэрт үүргийн зөрчил илэрч хугацаан дуудах нь Засгийн газрын бусад гадаад эх үүсвэрүүд ч мөн хугацаанаасаа өмнө буцаан дуудагдаж, гадаад өрд шууд дарамт учруулах бодит эрсдэлтэй юм.
Иймээс зөв гарц гаргалгааг гаргаж, шийдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орох хэрэгцээ үүссэн. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны 10 гаруй жил хуримтлагдсан хур их өртэй тэмцэж байна. Хөгжлийн банк сүүлийн нэг жил цэвэр өр барагдуулах алба болон хувирсан. Шалгаад шүүгээд алдаа оноог нь ялгаад эхлэхээр үүрээ эвдүүлсэн шоргоож шиг бужигналдаж, хувь хувьсгалын олон дарамт шахалт тулгарч байна. Гэвч ухарч, хулчийхгүй. Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу зөвийг шүүн тогтоох ёстой. Энэ их өрийг төлүүлэхийн тулд хамтдаа тэмцэх болно" гэлээ.
П.ГОО