Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Ц.Даваасүрэн: Таван үндэслэлээр Б.Жавхланг огцруулах шаардлага хүргүүлж байна
2022-11-04

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайдыг огцруулах таван үндэслэлийг танилцуулан хэвлэлийн хурал хийлээ. 

 

 

Түүний зүгээс "Үндсэн хуулийн 39,4 дэх заасны дагуу Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Дор дурьдсан 5 үндэслэлээр огцруулахыг шаардаж байна.

 

Нэгдүгээрт, өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдааны үеэр миний зүгээс огт хандаж байгаагүй "150 еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийг нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн" гэсэн үндэслэлгүй худал, гүтгэлгийг цацсан. Би ХХААХҮЯ-аас тодрууллаа. Төслийн нийт өртөг нь урьдчилсан байдлаар 90 сая ам.доллар. Төслийн баталгаа гаргах эсэх асуудал одоогоор яригдаагүй юм байна. Үнийн санал тодорхойгүй байна. Төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм. Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай яриагүй зүйлээ ярьсан мэт худлаа гүтгэсэн.

 

Хоёрдугаарт, Б.Жавхлан сонгуулийнхаа менежер Мөнхбаярыг Хөгжлийн банкны зээлийн газрын захирлаар, ойрын хамаарал бүхий Уянгааг Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар, туслахаараа ажиллаж байсан Пүрэвсүрэн чинь ДИ БИ ЭМ лизенгийн захирлаар тус тус томилсон.  Улмаар 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өөрөө санаачилж оруулаад банкны удирдлагууд 5 тэрбум төгрөгийн зээлийг олгох эрхтэй болсон. Үүнээс эхлээд жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Хамгийн ноцтой нь түүний хамаарал бүхий этгээд болох Б.Батхүү, Б.Жавхлан А.Соёлмаа нарын хамтарч эзэмшдэг Нью Гови Гэйт” ХХК-ийн нэр дээр Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон /Чингис хаан банкны захирал Б.Батхүү нь Б.Жавхлан сайдын эхнэр А.Соёлмаатай нэгдмэл сонирхотой этгээд бөгөөд дундаа “Нью Гови Гэйт” ХХК 2011 оноос  хойш хамтран эзэмшиж иржээ/. Энэ найдваргүй мөнгийг төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэдгийг л боль гээд байгаа юм. Тэгэхээр урьдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад байх юм. 

 

Гуравдугаарт, "Б.Жавхлан хаана банк зээлийн сан байна түүнд гар дүрж байна" гэж би хэлсэн. Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн санд өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан. Улмаар Б.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй Жэт Финанс ББСБ-даа 2,8 тэрбум төгрөгийн зээлийг  авсан.

 

Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкны данснаас иргэн Чинзоригийн нэр дээр 1,2 тэрбум төгрөгийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэсэн мэдээлэл байна. Төрийн банк одоо Сангийн сайдын мэдэлж байгаа.

 

Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэхэд эргэлзэж байна. Иймд төсөвт суусан хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг ажлын хэсэг гарган жил жилээр нь шалгах шаардлагатай байна. Иймд дээр таван үндэслэлээр Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилтыг дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёс зүйгүй болохыг гэрчилж байгаа тул нэн даруй огцруулж, АТГ шалгуулах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байна. Засгийн газрыг ямар арга хэмжээ авахыг харна" гэлээ. 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
misheel:
demjij bn. demjij bn.....hulgaich humuusiig ingej baij zailuulna
2022-11-07
zochin:
davaasureng demjijiine. luivarching uter zailuul..
2022-11-07
Albert Walker:
Good day to all viewer online, my name is Albert Walker I am so overwhelmed sharing this great testimony on how i was checking for solution in the internet while miraculously i came across Dr Kachi who brought my ex Girlfriend back to me, This is the reason why i have taken it upon myself to thank this great spell caster called Dr Kachi, because through his help my life became more filled with love and i am happy to say that my ex Girlfriend who has been separated from me for the past 2years came back to me pleading for me to accept her back, This was a shocking to me my partner is very stable, faithful and closer to me than before, because before i contacted Dr Kachi i was the one begging my ex Girlfriend to come back to me but through the assistance of Dr Kachi, I now have my relationship restored. You can also have a better relationship only if you Contact Dr Kachi Website, https://drkachispellcast.wixsite.com/my-site OR Email: drkachispellcast@gmail.com You can reach him Call and WhatsApp Number:+1 (209) 893-8075
2022-11-06
ZOCHIN:
davaasureng demjijiine. luivarching uter zailuul..
2022-11-06
Зочин:
Цахилгаан станцуудын төслүүдийг гацаасан гэдэг билүү??? Тийм бол чи ч бас хамтдаа зайлмаарсан
2022-11-05
Дуулиант ЖДҮ сангийн захирлаар өөрийн дотно найз Төгсбилэгийг томилуулж байсан.Тжр хүн найзынхаа даалгаврыг биелүүлж,Хүүкийн эсрэн талд мэдээллийг дамжуулж үүрнээ сөйн биелүүлсэндээ
2022-11-05
ard ул:
збв нэгч гэсэн хүн төриин нэр зүүсэн нам дагасан өлөн хужаагиин шээсүүдээс дээр гэдгииг нэг дуаач болтугай дуугарсанд санал нэг байна улныхан
2022-11-04
ZOCHIN:
EHLEED JAVHLANG OGTCRUUL. DARAA N YRII.
2022-11-04
Зочин:
Жавхланг шалгахаас гадна холбоотой санхуугийн зохицуулах хорооны дарга . Баяртсайханыг шалга.авгайн.ббсб даадаг.
2022-11-04
javhlan bol banknii ezdiin ursan huuheldei shuu dee
2022-11-04
ХАНАЖ ЦАДНА ГЭЖ БАЙДАГГҮЙ
2022-11-04
Zozo. Tsom tsom iddeg yum bn shdee. Bid nar odoo yaaj amidraad bgan
2022-11-04
Jus:
Zub zub luibarchin nobsh
2022-11-04