Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Хятадын цагдаагийн газар Монголд ажиллаж байгааг НУУЦАЛЖ байгаа юу?
2022-11-04

Дэлхийн хэд хэдэн орнуудад анхаарал татсан мэдээлэл өнгөрсөн сард дэлгэгдсэн.  Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд АНУ-ын Нью-Йорк зэрэг гадаадын олон хотод Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг тухай дурьдсан байна. Энэхүү тайлантай холбогдуулан нэр дурьдагдсан улсууд дээрх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар дээрх тайланд дурьдагдсан мэдээлэл үнэн болохыг баталж эхэлсэн байна. Тухайлбал, Нидерландын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүйгээр байгуулсан "Хятадын цагдаагийн хоёр хэлтэс" байгаа гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. 

 

 

Нидерландын  Dutch News  агентлагийн мэдээлснээр  Европын оронд суурьшсан, ажил хийхээр ирсэн хятад хүмүүст дэмжлэг үзүүлэх, харьяалалтай орных нь бичиг баримтыг сунгах зэрэг зорилготой оффисууд Нидерландад үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэвч эдгээр оффис нь Хятадын цагдаагийн удирдлаган дор байдаг, "хууль бус зорилгоор үйл ажиллагаа явуулдаг" гэж Нидерландын эрх баригчид үзэж байгаа аж. 2018 онд байгуулсан эдгээр газруудыг тэрс үзэлтнүүдийг мөрдөн мөшгөх, Хятадын дэглэмийг шүүмжилдэг хятад иргэдэд дарамт үзүүлэх зорилгоор ашигласан байж болзошгүй гэж Нидерландын Гадаад хэргийн яамны илтгэлд өгүүлжээ.

 

Тэгвэл Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд Азид Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг тухай дурьдагдсан байгаа юм.

 

Иймээс энэхүү тайлангийн мөрөөр ямар нэгэн шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүсийн мэдээлэл авахыг хүссэн ч бүгд "МЭДЭХГҮЙ, ЭНЭ ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА" хэмээн мэдэгдлээ. Ийнхүү олон улсад анхаарал татсан мэдээлэлд манай улсын холбогдох байгууллагууд ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Айж бхгүй юу.
2022-11-05