Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг ЦУЦЛАГДЖЭЭ

img

Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан талаар МИАТ ТӨХК-иас мэдээлжээ.Тодруулбал, энэ сарын 24-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ОМ235 нислэгээс COVID-19 ийн халдвартай зорчигчийн тоо нь тогтоосон хувь хэмжээнээс хэтэрсэн учир БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагаас гаргасан дүрмийн дагуу 2022 оны 11-р сарын 14, 21-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар нислэг цуцлагдсан байна. 

 

 

Дээрхи өдрүүдийн нислэгт тийз худалдан авсан зорчигчдыг дараагийн буюу 12-р сарын нислэгт шилжүүлж байгаа тул нислэгийн тийз худалдан авсан газар луугаа холбогдохыг  МИАТ ТӨХК-иас сануулжээ. 

 

П.ГОО

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mnn:
Tomuu gej aihtar olon odor haluurdag sulidaadag haniad bnaa
2022-11-03
Монголд зүгээр гэж гараад очоод илэрээд байвал монгол ч үнэн юм алга шивдэ
2022-11-02