Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Хүйтэн чингэлэгт хоносон гэх хүүхдүүдийн талаар ээж нь тайлбар өгчээ
2022-11-02

Өнөөдөр өглөө нийгмийн сүлжээнд Сүхбаатар дүүргийн 9 хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талын халаалтгүй чингэлэгт хүүхдүүд орхисон тухай мэдээлэл тархсан. 

 

 

Тэгвэл мэдээллийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтнууд ажиллаж, хүүхдүүдийн ээжээс тайлбар авчээ. 

 

Зурагтай холбогдуулан хүүхдийн ээж "Миний хувьд Сүхбаатар дүүргийн 9 хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талын ТҮЦ-д ажилладаг. Тухайн үед хүүхэд харах хүнгүй байсан учир анх удаа ажил дээрээ хүүхдүүдээ авчирсан. Архи дарсны асуудал байгаагүй. Бие засах хооронд авсан зураг" хэмээн тайлбар өгчээ. 

 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад " Манай байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. Ээж болон хүүхдүүдтэй уулзсан. Хүүхдүүдийн бие ил шарх сорвигүй биеийн байдал хэвийн байсан. ТҮЦ-ийн ойр байрлах нийтийн байранд амьдардаг юм байна. Тухайн ээжид хууль сануулах үйлчилгээ үзүүлсэн. Хүүхдүүдийг дахиж ажлын байранд авчрахгүй хараа хяналтгүй үлдээхгүй байхыг санууллаа" гэлээ. 

 

Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлэн шалгах ажиллагаа үргэлж байгаа аж. Мөн хүүхдүүдийн зураг цахим орчинд тархсан үйл явцад ээжийнх зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Иймээс хуулийн дагуу мэдээлэл түгээгчид гомдол гаргах эрх зүйн зохицуулалт байгааг зөвлөсөн байна.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин