Ерөнхий сайд асан С.Баярыг "Анод" банкны дампууралтай холбоотой гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч, олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Түүнийг Засгийн газар толгойлж байхдаа "Анод" банкийг зориуд дампууруулсан гэх мэдээллийг тус банкны удирдлага Н.Даваа, Д.Энхтөр нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уг асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа хариу өгчээ. Тэрбээр “Оюутолгойн хэрэг” гэж 10 жил шуугиулаад саяхнаас л учир нь олдсон. Гэвч дахин сэвээд эхэлж. Дээр нь “Анодын хэрэг” гэгчийг надад наах гэж үзээд байх шиг. Ок. Олонд мартагдах шахсан намайг ахин дахин алдаршуулах гэж гүйж буй багт спортын халуун мэнд! Барианд орохгүй ч дулаацаад ав" хэмээн жиргэжээ.
“ОТ хэрэг” гэж 10 жил шуугиулаад саяхнаас л учир нь олдсон. Гэвч дахин сэвээд эхэлж. Дээр нь “Анодын хэрэг” гэгчийг надад наах гэж үзээд байх шиг. Ок. Олонд мартагдах шахсан намайг ахин дахин алдаршуулах гэж гүйж буй багт спортын халуун мэнд! Барианд орохгүй ч дулаацаад ав
— S.Bayar (@SBayar12) November 2, 2022
Уншиж байна |