Б.Мөнхжин: Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Г.Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар томилсон байна.

 

 

Дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б.Мөнхжин "2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа" хэмээн жиргэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cinii ner tur gej u baihavdee muu cunh barigch pacaan min
2022-11-02