Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
Л.Энх-Амгалан сайд давж заалдах уу
2022-11-02

Шүүхээс Л.Энх-Амгалан сайдыг МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл, тайлбар өчигдөр бүрэн эхээрээ нийтэд хүрлээ. 

 

 

Тодруулбал,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын зүгээс өнгөрсөн намар хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Монголын үндэсний их сургуулийн нэрийг луйвар гэж тодотгосон юм.  Түүний зүгээс "“Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн их хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч, Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэж хариулсан байдаг. 

Үүнээс үүдэн асуудал шүүхийн шатанд очсон ч Л.Энх-Амгалан сайд ялагдал хүлээсэн нь энэ. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзсэн хэрэг. 

Жил бүр маргаан дагуулсан энэ сэдэв "national" гэх үгийг дагасан маргаан үргэлжилсээр байх нь. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Л.Энх-Амгалан сайд ямар нэг байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна. 

 

Шүүх: Хэрэгт авагдсан баримтаар, МҮИС нь БСШУ-ны сайдын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний коллеж”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний их сургууль”-ийн ангилал авсан, магадлан итгэмжлэгдсэн сургууль байна.

Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “...“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авианзүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна.

“Монголын Үндэсний” гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна.
Иймээс Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Үгээр хөөцөлдөөд нэмэргүй байхоо.Үйл ажлаа л хийвэл зүгээр Уг нь шинжлэх ухааныг хариуцаж байгаа сайд шдээ
2022-11-02
Зочин:
Энэ чинь Эрх чөлөө юм шүү дээ. Миний мэдэхийн нэгэн эр хоёр нохойндоо Очирбат, Багабанди гэж нэр өгсөн сайхан тэжээж байгаад нас эцэслүүлсэн. Хүмүүс тэр нэрээр нь инээж дуудаад сурсан байсан. МУИС, МҮИС, МОИС, МАИС, МӨИС гэсэн ч ямар хамаа байна аа. Хэрэлдэж байхаар сургалтаа сайжруулаач тэгээд л хэрэггүй нь нохой шиг нас эцэслэн хэрэгтэй нь үлдээд болно ш тээ.
2022-11-02
Малчин:
МҮИС гэдэг сургуулийг зүгээр л хаах хэрэгтэй. Олон түмний нүдэн дээр ил юмыг яахаараа шүүх ингэж завхруулж чадаж байнаа.
2022-11-02
Яамаа төлөөлж шүүх хуралдаанд орсон албан хаагч нь МҮИС гэж байх ёстой гэсэн талын хүн байсан юм байх даа.
2022-11-02