Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
ЗХЖШ-ын даргаар бригадын генерал С.Ганбямбыг томилохыг дэмжлээ
2022-11-01

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоог хэлэлцэж, дэмжлээ.

 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүний оронд Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, бригадын генерал С.Ганбямбыг нэр дэвшүүлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

 

С.Ганбямба нь зэвсэгт хүчний салбарт 29 жил ажилласан, туршлагатай нэгэн аж. Байнгын хорооны гишүүд түүнд зэвсэгт хүчний орчин үеийн чиг хандлага, бие бүрэлдэхүүнийг чадавхжуулахад анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар С.Ганбямбыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

 


 

Бригадын генерал С.Ганбямбын намтар

 

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн.

 

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.

 

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г дүүргэжээ.

 

Ажилласан байдал:

 

1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч

 

2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч

 

2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч

 

2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга

 

2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш

 

2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн

 

2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга

 

2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга

 

2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

 

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Уул нь хамгийн шилдэг нь Ганзориг байсан юм. Орос америкгүй сургууль төгсчихсөн цөөхөн хэдэн рейнжерийн нэг.
2022-11-01