Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр өнөөдөр 12 цагт нийслэлийн прокурорын газрын үүдэнд мэдээлэл хийхээр болсон байна.
Энэ үеэр Швейцарийн прокуророос түүнд холбогдох хэргийг нь цагаатгасан талаар мэдээлж, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгөх юм.