Эцэг эхэд нь тодорхой шалгуур тавьж, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ олгодог болох санал гарчээ

img

Жил бүрийн төсөв хэлэлцэх бүрт өгнө, өгөхгүй, хасна, хасахгүй гэсэн маргаан дагуулдаг сэдэв бол хүүхдийн мөнгө. Энэ жилийн хувьд ч энэ маргаан үргэлжилсээр байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд  нийт хүүхдийн 91 хувьд Хүүхдийн мөнгө олгохоор тусгасан. Үүнд 1.4 их наяд төгрөг төсөвлөөд буй. Энэ талаар Сангийн сайд "Хүүхдийн мөнгө нь цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих томоохон төсвийн бодлого байсан. Үүнийг цаашид огцом бууруулах боломж байхгүй. Харин өрхийн орлогын түвшинд өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах боломжийг баталгаажуулж байгаа юм. Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь хадгалж барих боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь хадгална" хэмээн мэдэгдсэн. 

 

 

 

Тэгвэл Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Ниймгийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийнхэн энэ асуудлыг авч хэлэлцжээ. Ажлын хэсгээс хүүхдийн мөнгийг хэрхэн олгох вэ? гэх асуудлаар саналууд гарсан ч эцэст нь Засгийн газраас өргөн барьсан хувилбараар төсөв тусгуулахаар санал нэгдсэн байна. Ингэснэээр 1,3 сая хүүхдэд 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох юм.


Харин цаашид халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтэй уялдуулах саналыг Ажлын хэсгийн гишүүд гаргажээ. Дэмжигдээгүй саналын тухайд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах хүрээнд хүүхдийн мөнгө авах эцэг эхчүүдэд тодорхой хэмжээгээр шалгуур тавих тухай юм.  Нэг үгээр хүүхдээ вакцинд хамруулсан, хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд хамруулсан байх, эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхэлдэг орлогыг нь тодорхойлох боломжтой байх, ажил эрхэлдэггүй бол хөдөлмөрийн биржид доод тал нь зургаан сар бүртгэлтэй байсан гэх мэт зохицуулалт хийгдэхээр ярьсан байна. Цаашид  халамжийн бодлого нь эргээд эдийн засгаа дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулагдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд олон байсныг Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн онцолж байв. 

 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баагий:
хүүхдийн мөнгө өгөхгүй гэсэн үг авилгаа авахаа больчихоод хүүхдийн мөнгөөр оролдоорой
2022-11-01
Зочин:
Айхтар дотор санаа байна шүү нөгөө вакаар нь хүүхдүүдийг шахаанд оруулах гээд л
2022-11-01
Unen:
Hulgai luivaraa boli guuhdiin mungund bitgii stunalt
2022-11-01
ТҮГШҮҮРТЭЙМ БЭЭ.:
ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ЭХ ЭЦГҮҮД МЭДНЭ. ТА НАР БИШ... МОНГОЛ УЛСЫН ТӨСВӨӨС ХЭД ДАХИН ИХ МӨНГӨ ХУЛГАЙД ЭРГЭЛДЭЖ БАЙНА ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД ХЭЛЭЭД БАЙНА. ХУЛГАЙТАЙ ТЭМЦ
2022-11-01
ЭНЭ ЕР НЬ ЯМАР ЗАВХАРАЛ ЯЛЛЗРАЛ НЬ ГҮЙЦЭГДЭДГҮЙ УЛС ОРОН БЭ ӨГВӨЛ ӨГӨӨД БОЛИУЛ БОЛЬЧИХГҮЙ ХУЛГАЙ ЛУЙВАРАА ЗОГСООЖ ДИЙЛДЭГГҮЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА
2022-11-01