Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хойд чиглэлд зорчиж байгаа иргэд шороон замаар явахгүй, дөрвөн жил хүлээсний эцэст хатуу хучилттай замаар зорчих боломж бүрдсэн.
Дарханы замын ажил дуусаагүй. Дарханы замын нийт ажлын 50 хувь нь хийгдсэн. Ирэх нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийг хийж, хоёр урсгал, дөрвөн эгнээ замыг нээнэ.
2019 оноос хойш дөрвөн жил гаруйн хугацаанд Дарханы 200 гаруй км замыг барьж байгуулах ажил хийгдсэн. Дарханы замыг олон жил удаашруулж, ард иргэд, ААНБ-ыг чирэгдүүлсэндээ хүлцэл өчье.
Дарханы замын ажил удааширсан шалтгаан нь шаардлага хангаагүй, “цүнхний” компанитай гүйцэтгэгч нарыг шалгаруулсантай холбоотой. Мөн ковидтой холбоотой удааширсан. Намайг ажил авахад барилгын материалын хомстол, санхүүжилттэй холбоотой асуудлууд байсан. Энэ бүхнийг газар дээр нь шийдвэрлэсний үр дүнд 09 дүгээр сарын эхнээс хойш 117 км замыг хучсан.
Ирэх жил 100 гаруй км замыг хучсанаар хоёр урсгал, дөрвөн эгнээ зам нээгдэнэ. Мөн 50 см-ын хучилтаа нэмж 10 см болгон зузаална" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |